Тусламж

DocaryS-ийг хэрхэн ашиглах — гэрээ байгуулахаас гарын үсэг зурах хүртэл.

Эхлэх

DocaryS-д e-ID-ээр нэвтэрнэ: «Нэвтрэх» дараад утсан дээрх e-ID апп дээрээ баталгаажуулна. Нууц үг шаардлагагүй.

Нэвтэрсний дараа хаана ажиллахаа сонгоно: Хувийн — өөрийн нэрээр (түрээс, худалдаа, хувь хүмүүсийн хоорондын гэрээ), эсвэл байгууллага — байгууллагын нэрээр, тамга, загвар, хамт олонтойгоо.

Гэрээ хэрхэн явдаг

Гэрээ бүр ижил замаар явна. Аль алхамд байгааг гэрээн дээрх төлөв, чатан дахь карт харуулна.

  1. 1НоорогҮүсгэгчЗагвараас эсвэл PDF-ээс гэрээ үүсгэж, талуудаа регистрээр нэмнэ.
  2. 2БөглөхБусад талЗагвар шаардвал тал бүр өөрийн хэсгийг (хаяг, данс…) бөглөнө. Шаардахгүй бол алгасна.
  3. 3БатлахЭхний гарын үсэг зурагчНоорогийг шалгаад «Батлав» дарна. Байгууллагад батлах дараалал байвал түүгээр явна.
  4. 4Гарын үсэгТалуудТал бүр e-ID апп дээрээ PIN2-оор тоон гарын үсэг зурна. Хүсэлт утсан дээр хэдэн өдөр хүлээж болно.
  5. 5БэлэнБүгдГарын үсэгтэй PDF, шалгах код, нотлох баримтын багц бэлэн болно.
Замдаа зогсож болно:
  • Татгалзсан — тал шалтгаанаа бичээд зурахаас татгалзсан.
  • Цуцлагдсан — үүсгэгч бүрэн зурагдахаас өмнө цуцалсан.
  • Хугацаа дууссан — зурах хугацаанд бүгд зураагүй.

Гэрээ байгуулах

Шинэ гэрээ хоёр замаар эхэлнэ:

  • Загвараас — загвараа сонгоод хувьсагчдыг (үнэ, хаяг, хугацаа…) бөглөнө. Талуудын нэр, регистр, огноог DocaryS өөрөө бөглөнө.
  • Файлаас — бэлэн PDF-ээ хавсаргаад гарын үсэг, тамга хаана буухыг хуудас дээр тавина.

Талуудыг регистрийн дугаараар (жишээ нь УБ12345678) гарын үсэг зурах дарааллаар нь нэмнэ. Гэрээ эхлээд ноорог болно: эхний гарын үсэг зурагч нээж «Батлав» дарахад л гарын үсгийн хүсэлт явна.

«Илгээх тохиргоо» дотор зурах хугацаа, гэрээ дуусах огноо, талуудад хэлэх үг, мөн «Дараалал хамаагүй зурна» сонголт бий (доор «Гарын үсгийн дараалал»).

Гарын үсэг зурах

Таны гарын үсэг хүлээж буй гэрээ Мэдэгдэл болон нүүрэнд харагдана. Гэрээг уншаад «Гарын үсэг зурах» дарахад e-ID апп руу тань хүсэлт очно; утсан дээрх кодыг шалгаад PIN2-оо оруулна.

  • Тоон гарын үсэг — e-ID-ээр зурсан, хуулийн хүчинтэй гарын үсэг (PAdES). Гэрээний PDF-д шингэнэ.
  • Цахим гарын үсэг — таны гарын үсгийн зураг; хуудас дээр харагдах тэмдэг.
  • Тамга — байгууллагын тамганы зураг; байгууллагын нэрээр зурахад тавигдана.

Гарын үсгийн дараалал

Гэрээ үүсгэхдээ талууд хэрхэн зурахыг сонгоно:

Дарааллаар (анхнаасаа)
123
А тал
Б тал
В тал

Нэг нь зурсны дараа л дараагийнх нь хүсэлт авна.

Дараалал хамаагүй
123
А тал
Б тал
В тал

Бүгд нэг дор мэдэгдэл авч, хэн түрүүлж зурна.

ЗурнаМэдэгдэл авнаХүлээнэ

  • Дарааллаар — талуудыг нэмсэн дарааллаар. А зурсны дараа Б хүсэлт авна гэх мэт.
  • Дараалал хамаагүй — бүх тал нэг дор мэдэгдэл авна. Гэрээг нээж «Гарын үсэг зурах» дарсан хүн рүү e-ID хүсэлт очно. Өөр хүний хүсэлт утсан дээр хүлээж байсан ч түрүүлж дарсан нь зурна; нөгөөд нь дараа нь дахин хүсэлт очно.

Ямар ч тохиолдолд гарын үсгүүд PDF-д нэг нэгээр нэмэгдэнэ, тиймээс өмнөх гарын үсэг хэзээ ч эвдрэхгүй.

Гэрээний төрөл

Загвар бүр талуудаараа нэг төрөлд хамаарна. Төрөл нь гэрээг хаанаас үүсгэх, хэн тамга дарахыг шийднэ.

Төрөл1-р тал2-р талХаана үүсгэх
B2BБайгууллагаБайгууллагаБайгууллагын орон зайд
B2CБайгууллагаИргэнБайгууллагын орон зайд
B2GТөрБайгууллагаБайгууллагын орон зайд
C2BИргэнБайгууллагаХувийн орон зайд
C2CИргэнИргэнХувийн орон зайд

— тамга дарна. Иргэн тамгагүй, зөвхөн тоон гарын үсгээр зурна.

Хувийн орон зайд B2B загвар харагдах ч ашиглах боломжгүй — «Байгууллагын орон зайд үүсгэнэ» гэж хэлнэ. Загваруудын жагсаалтын «Төрөл» багана, дээрх шүүлтүүр үүнийг харуулна.

Хянах, сануулах, татгалзах

Гэрээ табад гэрээ бүр хэн зурсан, хэнийг хүлээж буй, хугацаа хэд үлдсэнийг харуулна. Харилцагчийн чатад гэрээ алхам бүрээрээ карт болж харагдах ба бөглөх, батлах, зурахыг чатаасаа хийнэ; компьютер дээр баруун талд нь гарын үсэг, мэдээлэл, түүх нь байна.

  • Сануулах — таны илгээсэн гэрээг хүлээж буй хүнд дахин мэдэгдэнэ.
  • Татгалзах — танд ирсэн гэрээнд гарын үсэг зурахгүй бол шалтгаанаа бичээд татгалзана.
  • Цуцлах — таны илгээсэн гэрээг бүрэн зурагдахаас өмнө цуцална.
  • Өөр хүнд шилжүүлэх — эхний гарын үсэг зурагдахаас өмнө өөрийн оронд өөр хүнийг зуруулна.

Хугацаандаа зурагдаагүй гэрээ «Хугацаа дууссан» болно.

Загварууд ба Word

Загварт гурван төрлийн утга бий:

Өөрөө бөглөгдөнөБүртгэлтэй хувьсагчТалуудын нэр, регистр, хаяг, захирал, огноо — бүртгэлээс автоматаар.
Та бөглөнөАсуух утгаҮнэ, хугацаа, тоо хэмжээ — гэрээ үүсгэх бүрт өөр.
Та шийднэСаналAI шинэ утга олвол санал болгоно; та зөвшөөрвөл таны орон зайд хадгалагдаж, дараагийн загварт өөрөө танигдана.

Загварууд хэсэгт DocaryS-ийн бэлэн загваруудаас хуулж авах, эсвэл өөрийн загвараа үүсгэнэ.

Загвараа Microsoft Word дээрээ бэлдэж болно: Word нэмэлт бөглөсөн гэрээнээс регистр, огноо, дүн зэргийг олж {{хувьсагч}} болгоод DocaryS-д загвар болгон хадгална.

Скан, PDF-ээс загвар

Цаасан гэрээгээ скан хийсэн PDF, зураг эсвэл бэлэн PDF-ээс загвар бүтээнэ: Шинэ загвар.

  1. 1Файл оруулахТаPDF, скан эсвэл зураг.
  2. 2УншихСистемХуудас бүрийг таньж бичвэр болгоно (OCR). Олон хуудастай бол хэдэн минут.
  3. 3ЗасахAIТанихдаа алдсан үсгийг засна. Утгыг өөрчлөхгүй.
  4. 4Хувьсагч олохAIТалын нэр, регистр, огноо зэргийг бүртгэлтэй хувьсагч болгоно.
  5. 5ШалгахТаСанал болгосон шинэ хувьсагчийг зөвшөөрөх эсвэл татгалзана. Бичвэрийг шууд засна.
  6. 6Гарын үсгийн байрСистемГэрээний төгсгөлийн гарын үсгийн хэсгийг олж, төрлийн дагуу тамга, гарын үсгийг байрлуулна.
  7. 7Загвар бэлэнТаХадгалаад шууд гэрээ үүсгэнэ.

Уншиж байх үед аль алхамд явааг дэлгэц харуулна; хуудсаа хаасан ч ажил үргэлжилнэ.

Байгууллага

Байгууллагын орон зайд гэрээ байгууллагын нэрээр явж, түүний тамга тавигдана.

  • Гишүүд ба эрх — хамт олноо урих, хэн гэрээ бэлтгэх, хэн байгууллагын нэрээр зурахыг тохируулна.
  • Бөөн гэрээ — нэг загвараар олон хүнтэй (жишээ нь ажилтан бүртэй) гэрээг нэг дор илгээнэ.
  • Нэгдэх хүсэлт — байгууллагад нэгдэхийг хүссэн хүмүүсийг админ Мэдэгдэл хэсгээс зөвшөөрнө.

Албан бичиг

«Албан бичиг» табд байгууллагын ирсэн, явсан бичиг, тушаал шийдвэрийг нэг дор бүртгэнэ. Хувь хүн өөрийн өргөдөл, хүсэлтээ мөн адил бланк дээр гаргана. Бланкаа Тохиргоо › Албан бланк -аас 10 хэлбэрээс сонгож, лого, хаяг, дугаарлалтаа тохируулна.

  1. 1БичихАжилтанХэнд, гарчиг, эх бичвэрээ бичнэ. «Урьдчилж харах»-аар бланкаа шалгана.
  2. 2Гарын үсэг зуруулахСистемДараагийн дугаар (жишээ нь GS-HR 26/50), огноо олгогдож, бланк дээр PDF болно.
  3. 3Гарын үсэгУдирдлагаe-ID-ээр зурна; тамга, гарын үсэг нэрийн хажууд буух болно.
  4. 4ИлгээхСистемХүлээн авагч DocaryS-д байвал түүний «Ирсэн» хайрцагт шууд очно; эс бөгөөс PDF-ээ татаж илгээнэ.
  1. 1БүртгэхБичиг хэрэгСкан, PDF-ээ оруулахад илгээгч, дугаар, огноо, гарчгийг уншина; шалгаад «Бүртгэх».
  2. 2ЦохолтУдирдлагаХэнд, юу хийх, хэдний дотор — хариуцагчид мэдэгдэл очно.
  3. 3ГүйцэтгэхХариуцагч«Миний даалгавар»-аас нээж, хариу бичиж эсвэл «Биелсэн» дарна.
  4. 4ШийдвэрлэсэнСистемСүүлийн даалгавар биелэхэд бичиг хаагдана. Хугацаа хэтэрвэл улаанаар тэмдэглэнэ.

Тушаалыг ажилтнууд нээгээд «Танилцсан» дарна — хэн хэзээ танилцсан нь бүртгэгдэнэ.

Өөрийн системтэй холбох

Байгууллагын ERP, POS, CRM систем гэрээг өөрөө үүсгэж, явцыг нь хүлээн авна. Админ Тохиргоо › API ба Webhook хэсгээс түлхүүр үүсгэнэ.

  1. 1Гэрээ үүсгэхТаны системAPI түлхүүрээр загвар, талууд, утгуудаа илгээнэ.
  2. 2БатлахБайгууллагын гарын үсэг зурагчНоорогийг DocaryS дээр шалгаж батална.
  3. 3Гарын үсэгТалуудe-ID-ээр зурна.
  4. 4МэдэгдэлDocarySАлхам бүрт таны систем рүү webhook илгээнэ: зурсан, дууссан, татгалзсан…
  5. 5Файл авахТаны системГарын үсэгтэй PDF, нотлох баримтын багцыг татна.

Түлхүүр зөвхөн нэг удаа харагдана. Хөгжүүлэгчийн дэлгэрэнгүй баримт: OpenAPI.

AI туслах

DocaryS-ийн апп (Mac, Windows, iPhone, Android) нээгдэхэд Нүүр нь AI туслах байна. Хүссэнээ энгийн үгээр бичнэ: гэрээгээ хайх, хэн зурсан, хэн үлдсэнийг асуух, загвараас гэрээний ноорог бэлдүүлэх, гарын үсэг хүлээж буй хүнд сануулах.

Туслах таны эрхээр л ажиллана: таны харж чадахгүй гэрээг харахгүй. Бэлдсэн гэрээ нь ноорог — та өөрөө шалгаж «Батлав» дарахаас өмнө хэнд ч юу ч явахгүй. Ажил бүр зүүн цэсний «Ажлууд»-д хадгалагдана.

Гэрээг шалгах

Зурсан гэрээ бүр шалгах кодтой. Хэн ч contract.mn/verify хуудсанд кодыг оруулж, эсвэл PDF дээрх QR-ийг уншуулж гэрээ жинхэнэ эсэх, хэн хэзээ зурсныг шалгана.

Шүүх, аудит, нөгөө талд өгөх бол дууссан гэрээний «⋯» цэснээс Нотлох багц татна. Нэг ZIP файлд:

  • contract.pdfГарын үсэгтэй гэрээ — e-ID-ийн тоон гарын үсэг, цагийн тэмдэгтэй.
  • validation.jsonГарын үсэг бүрийг Монгол Улсын итгэлийн тулгуураар шалгасан дүн.
  • audit-trail.jsonХэн, хэзээ, юу хийсэн — алхам бүр, файлын хувилбар бүрийн хурууны хээ (SHA-256).
  • README.txtБагцыг хэрхэн шалгах заавар.
Эхлэхэд бэлэн үү?

Анхны гэрээгээ өнөөдөр байгуул

e-ID-ээр нэвтрээд гэрээгээ нэг минутад илгээнэ.

Үнэгүй эхлэх